Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвтэй хамтран Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн прокурорын газрын прокурорууд, хуульчийн гэрчилгээтэй прокурорын туслах ажилтнуудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт нь тухайн нэгж байгууллага бүрийн сургалтын танхимд явуулснаараа онцлог байсан бөгөөд сургалтыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга нээж үг хэлсэн.
Тус сургалтаар Сургалтын хорооны сургагч багш Цээпэлийн Азбаяр “Хуульчийн ёс зүй”, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвүүдээр хичээл заасан бөгөөд сургалтад нийт 180 гаруй прокурор, хуульчийн гэрчилгээтэй прокурорын туслахууд хамрагдлаа.
Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн прокуроруудад зориулсан сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.