Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, сургагч багш, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн хошууч Б.Энхболд, дэд профессор, доктор, дэд профессор, цагдаагийн хошууч С.Гантулга нарын “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” /47.6 хэвлэлийн хуудас/ сурах бичиг хэвлэлтээс гарлаа.
Энэхүү сурах бичиг нь Монгол Улсын эрдэмтдийн эрүүгийн эрх зүйн тусгай ангиар бичсэн 6 дахь, Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтдийн 2 дахь, 2015 оны Эрүүгийн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн бичигдсэн анхны үндсэн сурах бичиг юм.
“Эрүүгийн эрх зүй: тусгай анги” сурах бичиг нь хуулийн их, дээд сургуулиудад заагддаг “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн багтаасан бөгөөд их, дээд сургуулийн профессор багш, суралцагч, магистрант, докторант, практик байгууллагын ажилтнууд, эрүүгийн эрх зүйг сонирхон судлаач хэн бүхэнд зориулагджээ.