Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооноос /LAWASIA/ 2019 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Хөдөлмөрийн эрх зүйн ээлжит чуулга уулзалт зохион байгуулах бөгөөд бүртгэл эхэлсэн тул хуульчид Та бүхнийг оролцохыг урьж байна.
Хөдөлмөрийн эрх зүйн ээлжит чуулга уулзалт нь энэ удаа Фижи улсын Денарау хотод цагаачдын хөдөлмөр эрхлэлт, сахилгын арга хэмжээ ба магадлан шинжлэх, сошиал медиа, хувийн нууцлал, хөдөлмөр эрхлэлт, улс болон олон улсын түвшинд хөдөлмөрийн гэрээний загвар нөхцөл зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://fiji2019.com/ холбоос руу орж авна уу.
Тус үйл ажиллагаанд бүртгүүлэхэд Монголын Хуульчдын холбооноос дэмжлэг үзүүлэх боломжтой. Холбоо барих: 7011-6364