Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО LAWASIA-ийн ТЭРГҮҮЛЭХ ГИШҮҮН БОЛЛОО

    Монголын Хуульчдын холбоо нь Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо /LAWASIA/- нд гишүүнээр элсэх асуудлыг 2016 оноос хойш судалж, энэ оны эхэнд гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд байсан билээ. Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь өргөдлийг судлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Камбожи улсын Сием Реап хотод зохион байгуулагдсан Зөвлөлийн ээлжит хурлаараа хэлэлцэж, Монголын Хуульчдын холбоог тэргүүлэх гишүүнээр элсүүлэх асуудлыг 100 хувь дэмжлээ.

    Монголын Хуульчдын холбоог төлөөлж тус арга хэмжээнд Ерөнхийлөгч Ж.Хунан оролцож, Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцон бүсийн холбооны тэргүүлэх гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлсэн юм.

    Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нь Зөвлөлийн хурлын дараа тус холбооны Ерөнхийлөгч Кристофер Лэонг болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн Чунгван Чой, Стивен Тиру, Ерөнхий нарийн бичгийн дарга Майкл Тидбол нартай албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтын үеэр бүсийн холбооны зүгээс Монголын Хуульчдын холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлж, 2019 онд хамтран Монгол Улсад LAWASIA-гийн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо.  

    Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь 1966 оны наймдугаар сарын 10-ны өдөр 17 улсын төлөөлөлтэй албан ёсоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 40 гаруй улс, эрх зүйн тогтолцооны төлөөллийг багтаасан бүс нутгийн тэргүүлэх байгууллага болж чадсан байна. Нийт 44 хуульчдын байгууллага гишүүнчлэлтэй байдгаас 32 нь тэргүүлэх байгууллага бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь 33 дахь тэргүүлэх байгууллагаар бүртгэгдсэн.

    Тус байгууллагын гишүүн болсноор бүс нутгийн хуульчид, хуульчдын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, эдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй семинар, чуулга уулзалтад хөнгөлөлттэй үнээр оролцох, илтгэл тавих, бусад арга хэмжээнд хамрагдах зэрэг давуу талтай юм.

    Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.lawasia.asn.au/ холбоосоор орж үзнэ үү. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24