Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт ажиллаж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Хамтарсан ажлын хэсэгт Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Л.Өлзийхүү, тус хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хорооны мэргэжилтэн Г.Аригун, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн референт Р.Ичинхорлоо нар багтсан юм.
Тус өдөрлөгчийн үеэр Төв аймгийн иргэдэд зориулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчлан таниулах, зөвлөгөө, мэдээллийг өгсөн бөгөөд нийт 47 иргэн зөвлөгөө авсан байна. Мөн энэ үер Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, мониторинг хийсэн бөгөөд 2018 онд эвлэрүүлэн зуучлалын нийт 258 өргөдөл гаргаснаас 178 нь амжилттай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Доорх графикаас 2014-2018 оны өргөдөл шийдвэрлэсэн байдлыг харна уу.