Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос ирүүлсэн анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг баталгаажууллаа.
2.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч Н.Ганбаяр, Г.Ганзориг, Д.Тайванхүү, Б.Цогням нарын хэн нь ч хуралд оролцсон гишүүдийн олонхын санал аваагүй бөгөөд энэ шийдвэрийг Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороонд мэдэгдэж, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг дахин зохион байгуулахыг Тамгын газарт даалгалаа.
3.Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах журмын төслийг хэлэлцэж, батлах тухай асуудлыг дараагийн Зөвлөлийн хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлууллаа.