Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2 сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр 4 дэх удаагаа зохион байгуулж, 2018 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл нэр дэвших хүсэлтэй хуульчдын материалыг хүлээн авсан.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр хуралдаж, нэр дэвшсэн 5 хуульчийн материалыг зохих журмын дагуу судалж, хуульч Доржийн Тайванхүү, Гомбосүрэнгийн Ганзориг, Баасангийн Цогням, Нанзадын Ганбаяр нарыг нэр дэвшигчийн жагсаалтад оруулж бүртгэх шийдвэр гаргалаа.