ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, батламжаа авсан эрх зүйчдийн Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн холбооны Тамгын газрын 503 тоотод хүлээн авна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, батламж авсан иргэн батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гишүүнээр элсэх тухай өргөдлөө Хуульчдын холбоонд гаргах бөгөөд өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
- Гишүүнээр элсэх өргөдөл /өргөдлийн маягт татах/
- Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх анкет /татах/
- Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн батламж
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадалгаа, аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц, наркологийн кабинетын магадалгаа/
- Гишүүнээр элсэх хураамж төлсөн баримт /Хураамж болох 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг тус холбооны Худалдаа хөгжлийн банкны 499 218 869 тоот дансанд тушаана/
Холбоо барих: 70116008
ТАМГЫН ГАЗАР