Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг сар бүр зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс болон Монголын Хуульчдын холбоо хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө” өдөрлөгийг сар бүр зохион байгуулж буй.
Энэхүү өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тав дахь удаагаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт нийт 12 өмгөөлөгч оролцож, 96 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн байна.
Өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан өмгөөлөгчид Та бүхэнд талархал илэрхийлье!
Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгсөн өмгөөлөгчид:
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Жавзандолгор
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Цэрэндулам
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б. Энхтүвшин
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Баярцэцэг
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Бадамцэцэг
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч М.Мөнхжаргал
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч У.Сайнбилэг
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Мөнхзолбоо
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч О.Анхбаяр
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч О.Билгүүн
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Туяа