Хуульч, судлаач Г.Мөнхболд, Г.Мөнхтулга нарын "Ерөнхийлөгчийн хориг" ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номонд Ерөнхийлөгчийн хориг тавих эрх, түүний үүсэл, хөгжил, зорилго, зориулалтыг харьцуулсан эрх зүйн үүднээс, түүхчлэн судлах аргыг гол болгон авч үзсэн бөгөөд Монгол Улс дахь хоригийн институцийн үүсэл, хөгжил, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудлыг хөнджээ.
Тус номыг МУИС-ийн "Пресс" номын дэлгүүр болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас худалдан авах боломжтой юм байна.