“Азийн про боно” 7 дахь удаагийн чуулга уулзалт 2018 оны аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хонгконгт болно. Тус чуулга уулзалт нь Ази болон олон улсын түвшинд хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд про боно санаачилга, төслийг хөгжүүлэх, судлах, туршлага хуваалцах асуудлаар Азийн бүсэд зохион байгуулагддаг гол арга хэмжээ юм.
Жил бүр болдог тус уулзалтад хуульч, эрдэмтэн судлаач, хууль зүйн сургуулийн оюутан, про боно хуульчид, бодлого боловсруулагчид, иргэний нийгэм болон төрийн бус байгууллага гээд олон талын төлөөлөгчид оролцож, мэдээлэл солилцон, туршлага хуваалцдаг байна.
Тус чуулга уулзалтаар ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хууль зүйн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх асуудал болон түүний ач холбогдлыг хэлэлцэхийн зэрэгцээ амжилтай хэрэгжиж буй про боно санаачилга, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгнө.
Чуулга уулзалтын талаар бусад мэдээлэл болон тодруулах зүйлийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай 7011-6004 утсаар эсвэл jargalan@mglbar.mn хаягаар холбогдож авна уу.
[1] 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Банкны ханш: Ам.доллар = 2,563.84₮