“ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн Төв номын санд болж өндөрлөлөө.
"Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Сургууль, Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сан хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд Монгол, БНСУ, Япон, Канад, ХБНГУ, ОХУ зэрэг нийт 6 орны эрдэмтэн, судлаач, доктор, профессорууд 21 илтгэл хэлэлцүүлж, 230 гаруй хуульч, эрдэмтэд оролцов.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал, Захиргааны эрх зүйн тулгамдсан асуудал сэдвээр хоёр салбар хуралдаан болж хуралдсан бөгөөд доорх илтгэлүүд тавигдсан юм. Үүнд:
Үндсэн хуралдаанд:
- “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД 1999 ОНД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНЭЭС ҮҮДСЭН ТҮҮХЭН СУРГАМЖ”, С.Нарангэрэл, Академич, МУИС-ийн Эмирит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)
- “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА УЛС ТӨРИЙН ОЛОН ЭШТ ҮЗЭЛ”, Ж.Амарсанаа, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)
- “ГЛОБАЛ ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС БА ХАРЬЦУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА”, Айкёо Кожи, Нагояагийн их сургууль, Хуулийн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн доктор (LL.D.)
- “ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ: ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ БА ШҮҮХИЙН ХЯНАЛТ”, Петер Казиске, Аугсбургийн их сургууль, Нийтийн эрх зүйн хүрээлэн, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)
- “СОЛОНГОСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХИЙН СУРГАМЖ БА ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ”, Пак Жон Вон, Күүкмин их сургууль, Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор (Ph.D.)
- “КАНАД УЛСЫН ЗАХИРГААНЫ АКТЫГ ШҮҮХЭЭС ХЯНАХ НЬ”, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэвид Спрул
- “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ”, П.Одгэрэл, МУИС, Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим, профессор, хууль зүйн доктор (Ph.D.)
Салбар хуралдаанууд:
Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал:
- “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”, Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих ажлын хэсгийн ахлагч, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)
- “ТӨРИЙГ БАЙГУУЛАХУЙ БА ЗҮҮН ХОЙД АЗИЙН УЛСУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН СЭТГЭЛГЭЭ”, Кокүбүн Норико, Нагояагийн их сургууль, Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал, профессор
- “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ”, Ц.Сарантуяа, Ханнс-Зайделийн Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)
- “ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ОЛОН ТҮМНИЙ ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС”, Окочи Минори, Нагояагийн их сургууль, Хууль зүйн сургууль, профессор
- “ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БУЙ УЛС ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТ БА ЕРДИЙН ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛЫН АСУУДАЛ – ОХУ-ЫН ТУРШЛАГА”, Сато Фүмито, Нагояагийн их сургууль, Хууль зүйн сургууль, профессор
- “ХУУЛЬ ТОГТООГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ХАРИЛЦАА БА ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ”, Д.Гангабаатар, МУИС, Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим, профессор, хууль зүйн доктор (LL.D.)
- “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БА ҮНДСЭН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ”, О.Мөнхсайхан, МУИС, Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим, профессор, хууль зүйн доктор (LL.D.)
Захиргааны эрх зүйн тулгамдсан асуудал:
- “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА БА ХУУЛЬ ЗҮЙН ТАЙЛБАР", Ичихаши Кацүяа, Нагояагийн их сургууль, Хууль зүйн сургууль, профессор
- “СОЛОНГОС УЛС ДАХЬ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО БА ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁС”, Юү Жин Шиг, Чонбукийн үндэсний их сургууль, Хууль зүйн сургууль, профессор, хууль зүйн доктор (Ph.D.)
- “ОХУ ДАХЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИЛ”, Тышкенова Айгуль Григорьевна, Буриадын улсын их сургууль, Хууль зүйн сургууль, Үндсэн хууль, захиргаа, нутгийн удирдлагын эрх зүйн тэнхим, ахлах багш
- “ЯПОН УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТОГТОЛЦООНЫ МӨХӨЛ”, Исода Фүмио, Нагояагийн их сургууль, Азийн сателит кампусын захирал, профессор
- “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БА ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН МАРГААНЫ ХАРЬЯАЛЛЫН АСУУДАЛ”, Д.Сүнжид, Удирдлагын академи, дэд профессор, хууль зүйн доктор (Dr.Jur.)
- “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ СУБЬЕКТИВ ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ: АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ БОЛ ХОРИГЛОГДОХ ЗАРЧИМД ҮНДЭСЛЭГДЭХ НЬ”, Д.Мөнхтуяа, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн танхимын шүүгч
- “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭС САЛАНГИ АКТЫН ТУХАЙ УХАГДАХУУНЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ”, Ц.Цогт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор (LL.D.)
Парламентын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан хэлэлцэж байгаа энэ үед энэхүү олон улсын хурал зохион байгуулагдаж буй нь өндөр ач холбогдолтой болсон бөгөөд хуралд оролцож буй Монгол, Япон, БНСУ, ХБНГУ, Канад, ОХУ-ын эрдэмтэд өөрийн улсын Үндсэн хуульт ардчиллын ололт, амжилт, туршлага, тулгамдсан асуудлаа хуваалцаж, санал, зөвлөмжүүдийг хэлэлцүүлснээр онцлогтой байлаа.
Мөн уг Олон улсын хурал нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад болж байгаагүй өргөн хүрээнд 6-н улсын хуульч, эрдэмтэд оролцсноороо онцлог байсан бөгөөд хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсын Их Сургууль, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сангийн хамт олондоо талархал илэрхийлье.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО