Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, Өмгөөлөгчдийн өдрийг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа өмгөөлөгчдийг шагнаж, урамшууллаа.
Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч Г.Өлзийсайхан, Д.Майцэцэг, Х.Наранзул, Д.Эрдэнэчимэг нарын шагнасныг өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Л.Ононбаяр, Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Сэлэнгэ аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Л.Доржсүрэн, Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Баярсайхан нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.