Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ДҮРМЭЭС НИЙТЛЭГ ЗӨРЧИГДӨЖ БУЙ ЗОХИЦУУЛАЛТ

Л.ГАЛБААТАР (Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн)

    Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2018 оны 4 дүгээр сард “Хуульчийн ёс зүйн зөрчил, шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ, судалгаа” болон “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн эмхтгэл”-ийг нэг номд багтаан олны хүртээл болгожээ.1 Энэхүү номд Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2014-2017 онд хуульчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрүүд багтжээ.

    Иймд энэхүү нийтлэлд дээрх шийдвэрүүдийг судлан үзэж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн /цаашид “Хуульчийн мэргэжлийн дүрэм” гэх/ аль зүйлд заасан зөрчил хамгийн их давтамжтай байгааг тодруулж, цаашид эдгээр зүйлд заасан зөрчлийг хуульчид гаргахаас сэргийлэхэд чиглэсэн сургалт, таниулгын чиглэлийг тодорхойлохыг зорив.

1. Хуульчийн мэргэжлийн дүрэм хэдэн зүйлтэй вэ?

    Хуульчийн мэргэжлийн дүрэм нь нийт 5 анги, 20 бүлэг, 133 зүйлтэй. Ингэхдээ 1-р анги буюу 1 дүгээр бүлэгт “Нийтлэг үндэслэл”-ийг, 2-р анги буюу 2-8 дугаар бүлэгт “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч”-ийн мэргэжлийн зан үйлийн талаар, 3-р анги буюу 9-14 дүгээр бүлэгт “Прокурор”-ын мэргэжлийн зан үйлийн талаар, 4-р анги буюу 15-18 дугаар бүлэгт “Шүүгч”-ийн мэргэжлийн зан үйлийн талаар, 5-р анги буюу 19-20 дугаар бүлэгт “Хуульчийн мэргэжлийн зарчимч байдал”-ын талаар тус тус зохицуулсан.

2. Мэргэжлийн хариуцлагын хорооноос Хуульчийн мэргэжлийн дүрмийн аль зүйлийг хамгийн их хэрэглэсэн бэ?

    Хуульчдын холбооны 2014-2017 онд хуульчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрүүдийн эмхтгэлээс үзэхэд, тус хороо дээрх хугацаанд 791 нийт гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж, шийдвэрлэсэн бөгөөд 317 буюу 40.1 хувьд маргаан үүсгэж, 117 буюу 14.8 хувийг харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлж, 357 буюу 45.1 хувьд нь маргаан үүсгэхээс татгалзжээ. Үүнээс 2015 онд 16, 2016 онд 25, 2017 онд 11 хуульч-өмгөөлөгч нарт Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага оногдуулжээ.

    Энэхүү 52 хуульч-өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэхдээ Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Хуульчийн мэргэжлийн дүрмийн нийт 15 зүйлийг хэрэглэжээ. Энэ нь Хуульчийн мэргэжлийн дүрэм дэх нийт 133 зүйлийн дунджаар 11%-ийг нь нэр бүхий 52 хуульч-өмгөөлөгч нийтлэг байдлаар зөрчсөн болохыг харуулж байна.

    Энэхүү 15 зүйлийг давтамжаар нь дараах графикт харуулав.

3. Хуульчийн мэргэжлийн дүрэмд заасан ямар зөрчлийг хамгийн их гаргасан бэ?

    Энэ хэсэгт давтамжаараа эхний 5-т багтсан Хуульчийн мэргэжлийн дүрмийн зүйл тус бүр дэх зөрчлийг танилцуулая.

1. Хуульчийн мэргэжлийн дүрмийн 1.4 дүгээр зүйлд Хуульчийн баримтлах нийтлэг зарчмыг нийт 3 хэсэгт зохицуулсан. Ингэхдээ 1 дэх хэсэгт нь хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах нийтлэг 12 зарчмыг тусгажээ. Үүнээс 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.12-т заасан “мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх” зарчмыг зөрчсөн давтамж 11, 1.3-т заасан “шударга ёсыг баримтлах”, 1.4-т заасан “хууль дээдлэх”, 1.6-т заасан “зарчимч байх” зарчмыг зөрчсөн давтамж тус бүр 2, 1.7-т заасан “бодитой, ухаалаг хандах”, 1.11-т заасан “ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх” зарчмыг зөрчсөн давтамж тус бүр 1 байна. Харин 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуульч нь бусад хуульч, аливаа этгээд, олон нийттэй мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэн, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцана. Хуульч ажил үүргийн харилцаандаа бусдад хүндэтгэл төрүүлэхүйц байхыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн давтамж 3 байна.

2. Хуульчийн мэргэжлийн дүрмийн “Хичээл зүтгэл гаргах” гэх 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллана” гэж заасан. Үүнийг зөрчсөн давтамж 2 дахь графикт харуулснаар 12 буюу түгээмэл байна.

3. Хуульчийн мэргэжлийн дүрмийн “Хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах” гэх 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч нь хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавих, эсрэг тал эрхээ хамгаалахад нь саад учруулах, залхаах, өөртөө эсхүл үйлчлүүлэгчдээ санхүүгийн ашигтай байдал бий болгох, шүүхийг мэхлэх зэргээр хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах эсхүл хойшлуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн давтамж 6 бөгөөд 1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах талаар чармайн ажиллана” гэснийг зөрчсөн давтамж 4 байна.

4. Хуульчийн мэргэжлийн дүрмийн “Үйлчлүүлэгчтэй харилцаа холбоотой байх” гэх 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “үйлчилгээний явцын талаар тухай бүрт нь үйлчлүүлэгчид мэдээлэх” үүргийг зөрчсөн давтамж 8 байна.

5.1. Хуульчийн мэргэжлийн дүрмийн “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэснийг зөрчсөн давтамж 6 байна.

5.2. Хуульчийн мэргэжлийн дүрмийн “Хууль зүйн үйлчилгээний хүрээ” гэх 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульч үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс хууль болон гэрээгээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрөө санаачлан үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулж болно” гэснийг зөрчсөн давтамж 3 байна. Харин тус зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульч нь хууль зүйн үйлчилгээний зорилго, хүрээ, шийдлийг тодорхойлохдоо үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхолд үндэслэх бөгөөд үйлчилгээний зорилго, арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөнө. Хуульч нь үйлчлүүлэгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бөгөөд түүнд дарамт, шахалт үзүүлж болохгүй”, 4 дэх хэсэгт “Хуульч зөвхөн үйлчлүүлэгчийн мэдээлэлтэй зөвшөөрлөөр хэрэг, маргааныг эвлэрүүлэн шийдвэрлүүлэх ажиллагааг явуулна. Хуульч гэмт хэрэгт буруутгагдаж байгаа үйлчлүүлэгчдээ гэм буруугаа хүлээх, мэдүүлэг өгөх эсэх болон хуульд заасан бусад эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөсний дараа үйлчлүүлэгчийн гаргасан мэдээлэлтэй зөвшөөрлийн дагуу ажиллана” гэснийг зөрчсөн давтамж тус 2 байна.

            Эндээс харахад, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.12-т заасан зарчим, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үүргийг хуульч-өмгөөлөгчид хамгийн их зөрчиж байна.

4. Цаашид яах вэ?

            Монголын Хуульчдын холбооноос зохих хороодоор дамжуулан хуульчдыг дараах чиглэлээр сургах буюу энэ талын мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Үүнд:

  • Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллах;
  • Хуульч нь мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх;
  • Хуульч нь үйлчилгээний явцын талаар тухай бүрт нь үйлчлүүлэгчид мэдээлэх;
  • Өмгөөлөгч нь хувийн болон үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг зохицуулах, хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй, хойшлуулахгүй байх.

 

1“Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 2018.04.11 /?action=content&view=article&id=2680

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24