Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч нар зориулсан бодлого бодох аргачлалын албан ёсны сургалтыг 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос 2018 оны дөрөвдүгээр сард хууль зүйн их дээд сургуулийн багш, шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөллийг оролцуулан “Эрх зүйн бодлого боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс салбар эрх зүйн /иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй/ бодлогыг хэрхэн бодох, дүгнэх аргачлалын талаар нэгдсэн ойлголтод хүрч, зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлого бодох аргачлалын сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд дараагийн ээлжийн сургалт 2018 оны наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болно.
Жич: Сургалтын хөтөлбөр болон хуваарийг Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдийн и-мэйл хаягаар хүргүүлсэн болно.
Сургалтад оролцогчдын тоо хязгаартай тул 70116364 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.