Буриад Улсын Дээд шүүхийн 95 жилийн ойг тохиолдуулан Буриад Улсын Дээд шүүх, Буриад Улсын Их сургууль, Буриад Улсын Засгийн газар, ОХУ-ын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Зүүн Сибир дэх салбар, Эрхүүгийн хүний эрхийн хамгаалагчдын залуучуудын сан “Ювента”, Европын Холбооны HELP хөтөлбөр, \ОХУ-ын Шүүхийн холбоо, Бүх Оросын олон нийтийн байгууллагын Буриадын салбар хамтран 2018 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Буриадын Улаан-Үд хотод “Хүүхдийн 10 жил: Хүүхдэд ээлтэй хууль зүйн тогтолцооны хөгжлийн хандлага болон төлөв” сэдэвт 6 дахь удаагийн олон улсын онол-практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагаанд ОХУ болон олон улсын хууль, шүүхийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөлөгчид болон дээд сургуулийн багш, оюутнуудыг оролцохыг урьж байна.
2018 оны есдүгээр сарын 1-ээс өмнө бүртгэлийн маягтыг бөглөж, uvenallaw2018@mail.ru хаягаар явуулна. Хуралд оролцохтой холбоотой гарах зардлыг оролцогч өөрөө эсвэл оролцогчийн байгууллага бүрэн хариуцна.
Хуралд илтгэл бичиж оролцох боломжтой бөгөөд 2018 оны есдүгээр сарын 1-ээс өмнө зааврын дагуу бэлтгэсэн илтгэлийг uvenallaw2018@mail.ru хаягаар явуулна. Илтгэлийг орос, англи хэлээр бичих боломжтой бөгөөд хурлын материалаар хэвлэгдэн гарах нийтлэлийн эмхэтгэлд хэвлүүлж болно. Илтгэл хэвлүүлэх хураамж: 600 рубль.
Хэл: Хурал орос хэлээр явагдах бөгөөд олон улсын оролцогч нарт англи орчуулгатай.
Нэмж тодруулах зүйлийг Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.