Буриадын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимээс явуулж буй магистрын оройн сургалтад хамрагдсанаар дараах давуу талтай:
1. Ажил хийхийн зэрэгцээ магистрын зэрэг авах;
2. Сургалтын төлбөр өдрийн ангийн төлбөрөөс 2 дахин бага (Өдрийн ангийн төлбөр 127,100 рубль байдаг бол оройн ангийн төлбөр 60,000 рубль);
3. Англи, хятад, солонгос, япон зэрэг гадаад хэл сурах боломжтой;
4. ОХУ-ын хуулиас гадна олон улсын хуулийн мэдлэг эзэмшинэ;
5. Олон улсын дээд сургууль, байгууллагуудад дадлага хийх боломжтой;
6. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажилтай болох баталгаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.bsu.ru/abit/campaign2018/magistratura-2018/ холбоосоор орж авна уу.
Холбогдох хаяг: 670000, г. Улан-Удэ, ул. Смолина, 24 а, Приемная комиссия БГУ (Фойе актового зала).
Холбогдох утас: 8 (3012) 21-74-26,
E-mail: udp@bsu.ru.
Ажлын хуваарь: Даваа – Баасан: 9:00 - 17:30 /Цайны цаг: 13:00 - 13:30/