Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс (Law Society of Hong Kong) 2 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Бүс ба зам” чуулга уулзалт 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр Хонгконгийн хурал, үзэсгэлэнгийн төвд (Hong Kong Convention and Exhibition Centre) болно.
Энэ жилийн чуулга уулзалтыг “Ухаалаг бүс ба замыг байгуулах үндсэн зарчим: Хууль ба хиймэл оюун ухаан, блокчейн, клауд” сэдвийн хүрээнд зохион байгуулж, шинээр нэвтэрч буй технологи ирээдүйн хууль зүйн үйлчилгээ болон Бүс ба замын санаачилгын олон улсыг дамнасан үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ.
Тус чуулга уулзалтад “Бүс ба зам” хамтын ажиллагааны 700 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд бүсийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох, олон улсын эрх зүй, тэр дундаа цахим эрх зүйг харьцуулах боломжийг олгох юм.
Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Мелисса Пан нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунанд чуулга уулзалтад оролцох урилга ирүүлсэн бөгөөд Холбооны бусад гишүүн хуульчдад мөн нээлттэй гэж мэдэгдлээ.
Зочид буудал |
Хаяг |
Өрөө |
Төлбөр /өдрийн/ |
---|---|---|---|
4 Harbour Road, Wanchai, Hong Kong |
Premier Plus / Harbour View |
HK$1,100 /345,400₮/ |
|
1 Harbour Road, Wanchai, Hong Kong |
Grand Deluxe |
HK$3,050 /957,700₮/ |
|
72 Gloucester Road, Wanchai, Hong Kong |
Superior |
HK$1,233 /387,162₮/ |
|
33 Hennessy Road, Wanchai, Hong Kong |
City View |
HK$1,200 /376,800₮/ |
|
238 Jaffe Road, Wanchai, Hong Kong |
Standard |
HK$1,335 /419,190₮/ |
|
1 Harbour Road, Wanchai, Hong Kong |
Garden View |
HK$1,700 /533,800₮/ |
Жич:
Чуулга уулзалтын талаар бусад мэдээлэл болон тодруулах зүйлийг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Ц.Жаргалантай 7011-6004 утсаар эсвэл jargalan@mglbar.mn хаягаар холбогдож авна уу.