Их засаг Олон улсын их сургууль Хууль зүйн сургуулиас уламжлал болгон зохион явуулдаг “ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн удирдамж
Зорилго
Уралдааны зорилго нь багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, шинэ санал санаачлага гаргаж дэвшүүлэхэд оршино.
Хамрах хүрээ
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачдын дунд зохион байгуулагдана.
Дүгнэх журам
Уралдаан II шаттай явагдах бөгөөд I шатанд оролцогчид илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ. Уралдааны шүүгчид шилдэг илтгэлийг сонгож дараагийн шатанд шалгаруулна. II шатанд шалгарсан оролцогчид илтгэлээ хэлэлцүүлнэ.
Илтгэлийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12.00 цаг хүртэл Их засаг хууль зүйн сургуулийн 32 тоот өрөөнд хүлээж авна.
Илтгэлийн шалгаруулалт:
II шатны хэлэлцүүлэг 2018 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 15 цагт болно.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
Шагналын сан:
Тэрүүн байр- 1 /Өргөмжлөл , мөнгөн шагнал/
Дэд байр- 1 /Өргөмжлөл, мөнгөн шагнал /
Холбоо барих: Их засаг хууль зүйн сургууль, Харилцах утас: 88097686, E-mail: Erdenebileg270@gmail.com