Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 25 жилийн ой болон Монголын Хуульчдын холбооны 5 жилийн ойн баярыг угтан Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн Зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монгол-Японы хуульч, эвлэрүүлэн зуучлагчдын холбоо хамтран "Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, түүний орчин үеийн чиг хандлага” сэдэвт илтгэлийн уралдааныг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.
Зорилго:
Эвлэрүүлэн зуучлалын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, Монголын эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
Зохион байгуулагчид:
Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
Arial Font 12-ын хэмжээтэй, 5-аас дээш нүүртэй байна.
Шагналын сан:
I байр: 500.000 төгрөг, өргөмжлөл – 1
II байр: 300.000 төгрөг, өргөмжлөл – 1
II байр: 200.000 төгрөг, өргөмжлөл – 1
Хүлээн авах хугацаа, газар:
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 5 давхар 506 тоотод мэргэжилтэн Б.Сувд хүлээн авна.
Шалгаруулалт:
1-р шат: Заагдсан хугацаанд ирүүлсэн илтгэлийг шүүж, цөөн тооны оролцогчдыг шалгаруулна.
2-р шат:Шалгарсан оролцогчдод 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл утсаар мэдэгдэнэ.
3-р шат: 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж тэргүүн байрыг тодруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны мэргэжилтэн Б.Сувдаас /99374664, 70116004/ лавлана уу.