Хуульч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх үүрэгтэй.
Хэрэв хуульч нь гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сар дараалан төлөөгүй бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд Хуульчдын холбооны гишүүн хуульчид Та бүхэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хадгалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг баталгаатай хэрэгжүүлэхийн тулд дээрх хуульд заасан үүргээ ухамсарлаж, гишүүний татвараа цаг тухайд нь төлж, үлдэгдэл татварын зөрчлөө нэн даруй арилган хамтарч ажиллахыг хүсье!
Хуульч Та татвараа төлөхдөө овог нэр, регистрийн дугаараа заавал бичнэ үү.
Жич: Тус мэдэгдэл нь гишүүний татвараа бүрэн төлсөн хуульчдад үл хамаарна.
Холбоо барих утас: 70116007, 70116008
Татвар төлөх дансны дугаар
Хаан банк: 5027705095
Төрийн банк: 343100167550
Улаанбаатар хотын банк: 2621000095
Голомт банк: 110 508 3257
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО