“АЗИ-НОМХОН ДАЛАЙН УЛС ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ОХУ-ын Буриадын их сургуулийн Хуулийн сургуулиас:
- 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 9 дэхь удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хурал;
- 2018 оны 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 1-ний хооронд “Ази-Номхон далайн улс орнуудын засгийн газар болон эрх зүйн тогтолцоо: олон төвт тогтолцоо, олон улс ба харьцуулсан эрх зүйн боломж” сэдэвт 7 дахь удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хурлыг тус тус зохион байгуулах гэж байна.
Эдгээр олон улсын бага хурал нь ОХУ, Евро-Азийн Эдийн засгийн холбоо болон Ази-Номхон далайн улс орнуудын засгийн газар, шинжлэх ухааны нийгэмлэг, залуу эрдэмтэн судлаачдын хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
- Хурал зохион байгуулагдах газар: ОХУ, Буриад, Улан-Удэ хот
- Хурал зохион байгуулагдах хэл: орос, англи, монгол, хятад
- Хуралд илтгэл хэлэлцүүлж оролцох боломжтой.
- Дэлгэрэнгүй мэдээллийг:
- “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 9 дэхь удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хурлын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
- Ази-Номхон далайн улс орнуудын засгийн газар болон эрх зүйн тогтолцоо: олон төвт тогтолцоо, олон улс ба харьцуулсан эрх зүйн боломж” сэдэвт 7 дахь удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хурлын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тодруулах зүйлийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan.tsogt@gmail.com цахим хаягаар болон 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.