Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн хурал 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болж, тус хорооны тэргүүнээр өмгөөлөгч Лувсандоржийн Өлзийхүүг батламжиллаа.
Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүнийг сонгох сонгуулийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудасны сонгуулийн системийг ашиглан явуулсан бөгөөд хоёр хуульч нэрээ дэвшүүлснээс өмгөөлөгч Л.Өлзийхүү олонхын санал авсан юм.