Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн хурал 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болж, тус хорооны тэргүүнээр өмгөөлөгч Лхагважавын Энхсайхныг батламжиллаа.
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүнийг сонгох сонгуулийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудасны сонгуулийн системийг ашиглан явуулсан бөгөөд гурван хуульч нэрээ дэвшүүлснээс өмгөөлөгч Л.Энхсайхан хамгийн олон санал авсан юм.