“Глоб интэрнэйшнл” төрийн бус байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Тус сургалтад дараах шаардлагыг хангасан хуульчид бүртгүүлэх боломжтой.
Модуль хичээлийн агуулга:
Нэг. Модуль-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
Хоёр. Модуль-Сэтгүүл зүй
Гурав. Модуль-Сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа
Тус сургагч багш бэлтгэх сургалтыг дээрх модулиар явуулах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй хуульчид 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалууд /Сургагч багшийн сургалтад оролцох тухай хүсэлт, товч намтар, иргэний үнэмлэх, дипломын хуулбар/-ыг хавсарган бүртгүүлнэ үү.
Сургагч багшид бүртгүүлэх анкет ТАТАХ
Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 70116065 утсаар холбогдож авна уу.
Бүртгэл явагдах хугацаа: 2018.03.21-2018.04.02
Хамрагдах хүний тоо: 10