Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2 сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр зохион байгуулж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл нэр дэвших хүсэлтэй хуульчдын материалыг хүлээн авсан.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, нэр дэвшсэн 3 хуульчийн материалыг зохих журмын дагуу судлан, хууль, журамд заасан шаардлага хангасан хуульч Баасангийн Цогнямыг нэр дэвшигчийн жагсаалтад оруулж бүртгэх шийдвэр гаргалаа.