Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос иргэний эрх зүйн чиглэлээр мэргэших сонирхолтой хуульч, өмгөөлөгчдөд зориулж “Үүрэг гүйцэтгэх газар-Эрсдлийн хуваарилалт” сэдэвт онол-практикийн хэлэлцүүлгийг 2018 оны 03 дугаар сарын 30-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хуульчдын холбоо Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн, өмгөөлөгч Д.Түвшинтамир “Үүрэг гүйцэтгэх газар-Эрсдлийн хуваарилалт Монгол Улсын Иргэний хуулийн зохицуулалт” сэдвээр, Иргэний эрх зүйн судлаач Э.Нямбаатар “Үүрэг гүйцэтгэх газар-Эрсдлийн хуваарилалт Монгол Улсын Иргэний хуулийн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлгээр Монгол Улсын Иргэний хуулийг Герман Улсын Иргэний хуультай харьцуулсан судалгааг худалдах, худалдан авах гэрээний жишээн дээр тайлбарласнаараа онцлог байсан бөгөөд шүүн таслах ажиллагааны практикт тулгардаг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн нэг ойлголтод хүрсэн нь чухал ач холбогдолтой байлаа.