Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо нь 2018 оны 03 дугаар сарын 29-нд Иргэний эрх зүйн хорооны гишүүдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Иргэний эрх зүйн хороо болон Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тайлан, 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тус тус танилцуулсан.
Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Б.Амарсанаа “Бизнесийн байгууллагын эрх зүйн тулгамдсан асуудал” сэдвээр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа “Эдийн болон эдийн бус хөдлөх хөрөнгийн барьцаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
Өдөрлөгт Иргэний эрх зүйн хорооны 88 гишүүн оролцсон бөгөөд өдөрлөгийн үеэр Иргэний эрх зүйн салбарын ном, товхимолуудыг 10-30 хувийн хямдралтай үнээр худалдсан юм.