“Глоб интэрнэйшнл” төрийн бус байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургагч багшаар бэлтгэгдсэн хуульч нь зорилтот бүлгийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаарх үндэсний болон олон улсын хэм хэмжээ, сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүл, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизмын талаар ойлголт эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хичээл заах юм.
Тус сургалтад дараах шаардлагыг хангасан хуульчид бүртгүүлэх боломжтой.
Модуль хичээлийн агуулга:
Нэг. Модуль-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
Хоёр. Модуль-Сэтгүүл зүй
Гурав. Модуль-Сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа
Тус сургагч багш бэлтгэх сургалтыг дээрх модулиар явуулах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй хуульчид 2018 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалууд /Сургагч багшийн сургалтад оролцох тухай хүсэлт, товч намтар, иргэний үнэмлэх, дипломын хуулбар/-ыг хавсарган бүртгүүлнэ үү.
Сургагч багшид бүртгүүлэх анкет ТАТАХ
Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 70116065 утсаар холбогдож авна уу.
Бүртгэл явагдах хугацаа: 2018.03.21-2018.04.02
Хамрагдах хүний тоо: 10