Хууль зүйн туслалцааны төвөөс гадаадын иргэдэд зориулан хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Эмон центр” барилгын нэгдүгээр давхарт “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нээсэн.
Хуульчдын холбоо нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд /7 хоногт 1 өдрийн 09:00-17:00 цагийн хооронд/ сайн дурын үндсэн дээр Монгол Улсын болон гадаадын иргэдэд иргэн, эрүү, захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой англи, хятад, орос, япон, солонгос хэлтэй хуульч, өмгөөлөгчдийг урьж байна.
Энэ нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд тооцогдох бөгөөд шилдэг про-боно хуульчид нэр дэвшсэн тохиолдолд тус ажилд оролцсон эсэхийг харгалзан үзнэ.
Холбоо барих: 70004020, http://lac.gov.mn
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ”-Д ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУВААРЬ
№ |
Гариг |
Хууль зүйн зөвлөгөө өгөх гадаад хэл |
1 |
Даваа |
Англи |
2 |
Мягмар |
Хятад |
3 |
Лхагва |
Орос |
4 |
Пүрэв |
Япон |
5 |
Баасан |
Солонгос |