Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, тус хорооны тэргүүн болон удирдах зөвлөлийн зарим гишүүнийг батламжиллаа.
Тодруулбал, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн болон удирдах зөвлөлийн гурван гишүүнийг сонгох цахим сонгуулийг 2018 оны хоёрдугаар сарын 14-28-ны өдрүүдэд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудасны сонгуулийн системээр явуулсан бөгөөд сонгуулийн дүнд хамгийн олон санал авсан хуульч Содсүрэнгийн Баянмөнхийг тус хорооны тэргүүнээр, хуульч Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Алтансүхийн Энхтүвшин, Бат-Эрдэмийн Төрбатыг удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус батламжлав.