Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зарим хуульчийг Хууль зүйн сайд болон Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар шагнаж урамшууллаа.
Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр хуульч Б.Баяр, Н.Номин-Эрдэнэ нар, Хүндэт жуух бичгээр хуульч Т.Солонго шагнагдсан бол Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар хуульч М.Хувцагаан, Б.Энхзаяа, Г.Хандсүрэн, С.Алтанцэцэг нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан гардуулан өгч, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.
Сар шинийн баяр дээр баяр нэмж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн хуульчид Та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.