Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад хуульчдын төлөөлөл болох хуульч Бат-Очирын Тогоохүү, Лувсангэндэнгийн Чулуунбаатар, Цэнджавын Итгэл, шинэхэн гавьяат Намжилдоогийн Чадраабал нарт хүндэтгэл үзүүллээ.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар өнөөдөр /2018.02.14/ эдгээр ахмад хуульчийн гэрт нь зочилж, гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүлсэн юм.