Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын захиалгаар Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо нь Дархан-Уул аймгийн салбарын зохицуулагч Ж.Эрдэнэбаатартай хамтран “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ойлголт”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны шүүхийн практик” сэдэвт сургалтыг 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтад Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд хамрагдаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх ойлголттой болсон бөгөөд сургагч багшаар Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Энх-Эрдэнэ ажилласан юм.