Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд прокурорын чадавхыг сайжруулах төслийн хүрээнд Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар хичээл заах сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 19-өөс дөрөвдүгээр сарын 7-ны хооронд явуулахаар төлөвлөж байна.
Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбооноос уг төслийн удирдлагад хандан прокуроруудаас гадна өмгөөлөгчдийг дээрх сургалтанд хамруулах хүсэлтийг өнгөрсөн жил тавьсны дагуу энэ удаагийн сургалтад 3 өмгөөлөгчийг оролцуулах боломжтой боллоо.
Өмгөөлөгчид тавигдах шаардлага:
Тиймээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй өмгөөлөгчид 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалуудыг өөрийн намтарын хамт хавсарган бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 7011 6004 утсаар холбогдож авна уу.