Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн хурал 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр болж, Иргэний эрх зүйн хорооны тэргүүнээр Ч.Отгонбаатарыг батламжиллаа.
Иргэний эрх зүйн хорооны тэргүүнийг сонгох сонгуулийг 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудасны сонгуулийн системээр явуулсан бөгөөд Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Отгонбаатар хамгийн олон саналыг авсан юм.