Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал 2018 оны нэгдүгээр сарын 17-нд боллоо. Хурлаар тус хорооны 2018 оны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг биелүүлэх зохион байгуулалтын асуудал болон хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор шинээр дарга сонгох, тус хороонд ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн энэ үеэр тус хорооноос бэлтгэн гаргасан “Хуульчдын эрхийн хамгаалалт” номын дээжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын номын санд гардуулан өгсөн.