Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн "Легал Дата " цахим сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан.
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, багш, магистрант, докторант гээд нийт 19 илтгэл, оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, "Их засаг" олон улсын их сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, "Шихихутуг" их сургуулийн оюутнуудаас 30 илтгэл ирүүллээ.
Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
Тэргүүн байрт: А.Түвшинтөгсийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 41-т заасан заалт нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 болон 5 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай үндэслэл, тайлбар”
Дэд байрт: С.Энхбаярын “Шүүхийн шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрчлөх нь Үндсэн хуульд нийцэх үү?”
Гуравдугаар байрт: Л.Галбаатарын “Үндсэн хуулийн зарчмыг тодотгох нь: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнгөөс шүүгчид нөлөөлдөг үү?”
Тусгай байрт: Н.Баярмаагийн “Газрын эрхийн үндэс: Өмчийн ба үүргийн эрх”, Б.Сод-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх нь”, О.Хишигмөнхийн “Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаан дахь тулгамдсан зарим асуудал” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Оюутны салбарт: Тэргүүн байр шалгаруулаагүй.
Дэд байрт: С.Бат-Орших “Монгол Улс дахь шүүхийн жишиг ба түүнийг өөрчлөх асуудал”
Гутгаар байрт: Б.Гал-Ариун, Б.Сувд “Амьгүй донорын халдашгүй эрхийг Үндсэн хуулийн эрх зүйгээр хамгаалах нь”
Тусгай байрт: М.Сонинцэцэг “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхтэй холбоотой асуудал түүнийг шийдэх арга зам”, Д.Номин “Шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим асуудал”, Б.Халиунаа “Дархлаажуултанд заавал хамрагдах ёстой юу?”, Н.Булгантамир “Үндсэн хууль ба Ерөнхийлөгчийн хориг” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.