ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
Нэг.Зорилго
1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 53 дугаар зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.4 дүгээр зүйлд заасан Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо (цаашид “Сургалтын хороо” гэх)-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.
Хоёр.Сургалтын хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо
2.1. Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиудаас нэг хуульч профессорын төлөөллийг Сургалтын хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.
Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа
3.1.Сургалтын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагийн хооронд явуулна.
3.2.Сургалтын хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч профессор өөрөө нэрээ дэвшүүлнэ.
3.3.Монголын Хуульчдын холбооны зөвлөл нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан тооны хуульч профессорыг Сургалтын хорооны гишүүнээр сонгоно.
Дөрөв.Нэр дэвшигчид тавих шаардлага
4.1.Хуульч профессорт тавих шаардлага:
Тав.Бүрдүүлэх материал
5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:
Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг
6.1.Сургалтын хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна:
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн /А.Хулан/
Холбоо барих утас: 99461122
-ооОоо-