Монголын Хуульчдын холбооноос 2017 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан аваад байгаа шинэ хуульчдад зориулан хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох сургалтыг 2018 оны нэгдүгээр сарын 12, 13, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хуульчид та бүхэн доорх хуваарийн дагуу товлосон өдөр сургалтандаа хамрагдана уу.
Сургалт: 2018 оны нэгдүгээр сарын 12,13,15,16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод болно.