Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос “Хуульчдын эрхийн хамгаалалт сэдэвт” илтгэлийн уралдаан зарлаж, ялагчдыг тодруулж байсан билээ. Тус илтгэлийн уралдаанд ирүүлсэн 12 илтгэлээс хоёрдугаар шатанд хэлэлцүүлэгдсэн шилдэг есөн илтгэлийг сонгож, “Хуульчдын эрхийн хамгаалалт” эмхтгэлийг гаргалаа.
Энэхүү эмхтгэлийг хуульчдын судалгааны ажлыг дэмжих, мөн өнөө цагийн хуульчдын эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал болон олон улсад хуульчийн эрхийг хамгаалдаг арга, тогтолцоог судалсан мэдээллийг түгээх, санал санаачлагыг дэмжих зорилгоор хэвлүүлсэн юм.