Сингапур Улсын Их сургуулийн Олон улсын эрх зүйн төвөөс 2018 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Азид олон улсын эрх зүйн сургалт, судалгаа хийх нь” сэдэвт бага хурлыг зохион байгуулна. Бага хурлын ерөнхий зорилгод Ази, Номхон Далайн бүс нутагт олон улсын эрх зүйг заах, судлах ажлын өнөөгийн байдлыг дүгнэх, олон улсын эрх зүйн багш нарт тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг тодорхойлох, сургалт болон судалгааны ажилд дэмжлэг үзүүлхээр цаашдын ажил ба үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажил багтсан болно. Уг уулзалт нь 2011 онд Сингапур Улсад амжилттай зохион байгуулагдсан адилхан сэдэвтэй бага хурлын мөрөөр хийгдэж байгаа бөгөөд Олон улсын эрх зүйн Азийн нийгэмлэгийн ажилтай хосолдог.
Бага хурлаас өмнө 6 дугаар сарын 20-ны өдөр Залуу багш нарын семинар явагдана. Уг семинарын зорилго нь залуу багш нар ажлын гарааны эхэн үед багшийн байр сууриа олох, сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг бэрхшээлүүдийг судлахад оршино.
“АЗИД ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ХИЙХ НЬ” (TRILA)
СЭДЭВТ БАГА ХУРАЛ
Ерөнхий мэдээлэл
Тодорхой сэдвийг хамрах, өргөн хүрээний оролцоог хангах үүднээс бага хурлыг зөвлөл, дугуй ширээний ярилцлага, групп хэлэлцүүлэг гэх мэт олон төрлийн хэлбэрээр явуулна.
Судлах сэдэв дараах асуудлыг хамрах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:
Хэрхэн хамрагдах вэ?
Бага хуралд хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж, ирүүлнэ үү:
Материалаа ирүүлэх сүүлийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 15
Эхний сонгон шалгаруулалтын дүнг 2018 оны 2 дугаар сарын дунд үеэр зарлана
Бага хуралд оролцох хүслээ дараах хаягаар орж бүртгүүлнэ үү: Ингэснээр холбогдох нэмэлт мэдээлэл авах боломжтой
https://cil.nus.edu.sg/registration-interest-conference-teaching-researching-international-law/
Материалаа дараах хаягаар орж явуулна уу:
Сонгон шалгаруултанд тэнцсэн хүмүүс бага хуралд оролцох боломжтой.
Залуу багш нарын семинар
Ерөнхий мэдээлэл
Залуу багш нарын семинар нь Бага хурлаас өмнө 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдана. Уг семинарын зорилго нь залуу багш нар ажлын гарааны эхэн үед багшийн байр сууриа олох, сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг бэрхшээлүүдийг судлахад оршино. Оролцогч нар өөрсдийн ажлыг танилцуулж, санал бодол солилцох боломжтой. Семинарын хүрээнд судалгааны хөтөлбөр боловсруулах, сургалт болон тэтгэлэг, сайн тэтгэлэг авах шалгуур, нийтлэл бэлтгэх зэрэг сэдвээр хэлэлцэнэ.
Залуу багш нарын семинарт оролцсон хүмүүс 6 дугаар сарын 21, 22–ны өдрүүдэд Бага хуралд оролцох боломжтой.
Хэрхэн хамрагдах вэ?
35 наснаас доош насны олон улсын эрх зүйн багш нар эсвэл 6 жилээс бага туршлагатай багш нар хүсэлтээ ирүүлж болно:
Нийтлэлд олон улсын хуультай холбогдох бүх сэдвүүд: олон улсын ерөнхий эрх зүй, хүч хэрэглэх, хүний эрх, байгаль орчны тухай олон улсын хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, олон улсын эрх зүйн түүх ба онол зэрэг сэдэв байж болно.
Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 22
Сонгон шалгаруулалтын дүнг 2018 оны 2 дугаар сарын сүүлийн долоо хоногт гаргана.
Тэнцсэн хүмүүс илтгэлээ бүтнээр нь (8000-с доош үгтэй) 2018 оны 4 дүгээр сарын 15-нд ирүүлнэ.
Семинарт оролцох хүслээ дараах хаягаар орж бүртгүүлнэ үү: Ингэснээр холбогдох нэмэлт мэдээлэл авах боломжтой
https://cil.nus.edu.sg/registration-interest-junior-faculty-workshop/
Материалаа дараах хаягаар орж явуулна уу:
https://cil.nus.edu.sg/application-junior-faculty-workshop/
Зардал
Бага хурал болон семинарт төлбөргүй оролцох боломжтой, хөнгөн зууш болон өдрийн хоолыг уулзалтын газар хангана. Зочид буудал, замын зардал болон бусад зардлыг оролцогчид өөрсдөө хариуцна.
Сингапур Улсын Их сургуулийн Олон улсын эрх зүйн төвийн цахим хуудас:
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалантай холбогдоно уу.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС