Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүд 2017 оны 12 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймгийн СОС хотхонд ажиллалаа. Тус хотхоны хүүхдийн шинэ жилийн баяр тохиож байсан бөгөөд Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг 100 хүүхдэд гардуулан өглөө. Энэ үеэр тус хотхоны хүүхдүүд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонирхуулсан юм.