Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралд зөвлөлийн 43 гишүүний 27 гишүүн бичлэн ирж, 4 гишүүн бичгээр саналаа өгсөн.
Тус хурлаар дараах 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд;
1. Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тогтоолтой ЭНД дарж танилцана уу!
2. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлсэн Н.Мягмар, С.Должин нар нь тус бүр Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн олонхын санал аваагүй тул нэр дэвшүүлэх ажиллагааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын Холбооны дүрэм, холбогдох журамд нийцүүлэн дахин явуулахыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Тамгын газарт тус тус үүрэг болгов.
Тогтоолтой ЭНД дарж танилцана уу!
3. Г.Амаржаргаланг хүсэлтийн дагуу Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээс чөлөөллөө.
Тогтоолтой ЭНД дарж танилцана уу!
4. Монголын Хуульчдын холбооны Бүртгэлийн нэгдсэн журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тогтоолтой ЭНД дарж танилцана уу!
5. Монголын Хуульчдын холбооны Гишүүний татварын журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тогтоолтой ЭНД дарж танилцана уу!