1. Үндэслэл
Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Азийн сангийн “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь” төсөлтэй 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд хуульчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаар судалж, зөвлөмж боловсруулахад хамтран ажиллахаар болсон.
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хуульчийн ёс зүйн зөрчлийн талаар гаргасан гомдлын агуулга, түүнийг шийдвэрлэж буй байдал, ёс зүйн зөрчлийн бодит байдал, практикт гарч буй зөрчил, шийдвэрээр хуульчид хүлээлгэсэн хариуцлага, хариуцлагын төрөл, ёс зүйн зөрчил болон хүлээлгэж буй хариуцлага хоорондын балансжуулалт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, Маргаан хянан шийдвэрлэх журмын зохицуулалтын уялдаа холбоо, зохицуулалтын зарим асуудлыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахад оршино.
3. Зорилт:
Судалгааны ажлын үндсэн зорилгод хүрэх үүднээс дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:
Судалгааны баг ажлын үндсэн зорилго, түүнд хүрэхээр дэвшүүлсэн зорилтод тулгуурлан дараах судалгааны аргуудыг ашиглана.
4.2. Баримт бичигт дүн шинжилгээ хийх арга,
Судлаач нь 3-т дурдсан зорилтуудад хамаарах мэдээллийг тоон (хүснэгт, график гэх мэт) болон чанарын хэлбэрт оруулан энгийн ойлгомжтой байдлаар холбогдох төрөл, ангиллын дагуу боловсруулна.
5. Гүйцэтгэх хугацаа
Тус судалгааны ажлыг 2017 оны 12 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
Судалгаа гүйцэтгэгч нь дараах баримт бичгийг захиалагчид хүлээлгэн өгнө.
№ |
Ажлын нэр |
Хүлээлгэн өгөх хугацаа |
Хариуцах байгууллага |
1 |
Судалгааны ажлын удирдамжийг батлуулах |
2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр |
Мэргэжлийн хариуцлагын хороо, Азийн сан |
2 |
Судалгааны ажил гүйцэтгэх судлаачийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах, |
2017 оны 12 дугаар сарын 26-28-ны өдөр |
Азийн сан, Судлаач |
3 |
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг эхлэх |
2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр |
Судлаач |
4 |
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг дуусгах |
2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр |
Судлаач |
5 |
Цуглуулсан материалд үндэслэн дүн шинжилгээ, судалгаа хийж дуусгах |
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр |
Судлаач |
|
Судалгааны үр дүнг товч танилцуулах |
2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр |
Судлаач |
7 |
Нэмэлт санал зөвлөмжийн дагуу эцсийн хувилбараар тайлан боловсруулж дуусгах |
2018 оны 1 дүгээр сарын 31- ний өдөр |
Мэргэжлийн хариуцлагын хороо, Азийн сан, Судлаач |
6 |
Судалгааны тайланг хүлээлгэн өгөх |
2018 оны 1 дүгээр сарын 31- ний өдөр |
Судлаач |
6. Гэрээт ажлын явцад ирүүлэх баримт бичгүүд
Судлаач дараах баримт бичгийг хүлээлгэн өгнө:
• Судалгааны тайлан болон бусад хамаарал бүхий материалыг цаасан болон цахим хэлбэрээр,
7. Тавигдах шаардлага
Cудлаач нь доор дурдсан мэргэжлийн ур чадвар, арга туршлагатай байх шаардлагатай. Үүнд:
Судлаач дээрх ажлыг гүйцэтгэх үнийн саналаа 12 дугаар сарын 25-ны дотор Азийн санд өөрийн товч намтар, туршлагын мэдээллийн хамт Mandukhai.Altankhuyag@asiafoundation.org хаягаар ирүүлнэ үү. Нэмэлт мэдээллийг 330524-109, 9990-8436 дугаараас лавлана уу.