Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар, тус хорооны 2017 оны ажлын тайланг хэлэлцэж, төлөвлөсөн ажлын биелэлтийг дүгнэлээ. Мөн 2018 оны ажлын төлөвлөгөөг баталж, бусад асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд Иргэний эрх зүйн хорооны үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган, ажиллаж, тус хорооны ажилд өөрийн хувь нэмрийг оруулсан хорооны мэргэжилтэн Б.Цэрэнлхамд “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналыг гардуулсан.
Иргэний эрх зүйн хороо нь цаашид тус хорооны үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган ажилласан гишүүн хуульчийг дээрх шагналаар урамшуулж байхаар тогтлоо.