Монголын Хуульчдын холбоо нь “Red rock resort” төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооноос нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад зочид буудлын өрөөний үнийн дүнгээс 10 хувийн хөнгөлөлт эдлэх бол Хуульчдын холбооны гишүүд, албан хаагчид нь тус төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд зочид буудлын өрөө, спортын талбайн үнийн дүнгээс 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчид нь өөрийн ажлын үнэмлэхээ үзүүлэн дээрх хөнгөлөлтийг шууд авах боломжтой бол бусад гишүүнчлэлтэй хуульчид болон ажилтан, албан хаагчдын хувийн мэдээллээс бусад шаардлагатай тодорхойлолтыг Монголын Хуульчдын холбоо гаргаж өгнө.
Холбоо барих: 7700 0111
https://www.facebook.com/RedRockmongolia/