ТАЛАРХАЛ
Миний хүүд холбогдох эрүүгийн хэргийг үнэ төлбөргүйгээр, сайн санааны үндсэн дээр өмгөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгсөн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Дорж овогтой Баасансүрэнд талархал илэрхийлье.
Д.Баасансүрэн нь иргэн миний хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр монгол хүний хүнлэг энэрэнгүй, жудагтай сайхан сэтгэлээрээ хүүд минь холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлж, манай гэр бүлийнхнийг сэтгэл санааны хүнд дарамтнаас гаргаж, бидэнд маш том тус хүргэлээ. Танай байгууллагын гишүүн өмгөөлөгч Д.Баасансүрэн нь ажилдаа чадвартай, цаашид илүү ахиж дэвших боломжтой, ирээдүйтэй, сайн өмгөөлөгч юм байна. Д.Баасансүрэндээ дахин баярлалаа гэж хэлье.
Иргэн Цэнгэнжаргал