Олон улсын эрх зүйн хороо
Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хамтран ажиллах, шударга, ил тод байх, гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг удирдлага болгон ажиллах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэм, Монголын Хуульчдын холбооны Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журамд заасан зорилго, зорилтуудыг биелүүлэх, Монголын Хуульчдын Холбооноос явуулж буй олон улсын эрх зүйн чиглэлээр зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг дэмжин оролцох, хорооны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийнхээ идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилтыг өмнөө тавьж ажилладаг.