Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос санаачлан Тамгын газартай хамтран "Цэвэр агаар-Эрүүл хуульч" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөг нь хуульчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, амьдралын зөв дадал, хэвшил олгох зорилготой бөгөөд та бүхнийг нэг өдрийг эрүүл агаарт хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.
Хэзээ: 2025.02.01-ний бямба гарагт
Хаана: Төв аймгийн Зуунмод, Манзуширын аманд байрлах "Овооны энгэр" жуулчны баазад болно.
Төлбөр: 30.000 төгрөг, Голомт банкны 110 508 3257 тоот дансад өөрийн нэр, утасны дугаараа бичиж шилжүүлнэ. (Төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.)
Бүртгүүлэх: Өдөрлөгт оролцох хуульчид 2025.01.30-ны өдрийн дотор ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Утас: 98066116